Мэдээ мэдээлэл

Нүүр хуудас Мэдээ мэдээлэл
Монголд кредит скоринг хэрхэн хэрэгжиж байна вэ?

Монголд кредит скоринг хэрхэн хэрэгжиж байна вэ?

Кредит скоринг гэдэг нь таны зээлээ эргэн төлөх чадварыг тооцоолсон үнэлгээний систем юм. Өөрөөр хэлбэл, санхүүгийн байгууллага таныг “эрсдэл багатай эсэх”-ийг тодорхойлох арга. Монголд кредит скорингийн үндсэн суурь нь Монголбанкны Зээлийн мэдээллийн сан (ЗМС) юм. Санхүүгийн байгууллагууд дараах мэдээллийг энэ системд нийлүүлдэг: Таны авсан бүх зээл Төлөлтийн түүх Хугацаа хэтрэлт Одоогийн зээлийн үлдэгдэл Энэ мэдээлэл дээр үндэслэн таны зээлийн “үнэлгээ” бий болдог. Зээлийн оноо дараах хүчин зүйлсээс хамаарна: 1. Төлбөрийн түүх – Хугацаандаа төлсөн эсэх нь хамгийн чухал 2. Орлогын тогтвортой байдал - Тогтмол орлого = бага эрсдэл 3. Өрийн ачаалал - Одоогийн зээлүүд таны орлоготой харьцуулахад хэр их вэ? 4. Зээлийн түүх - Урт хугацааны “цэвэр” түүх давуу тал болно. 5. Шинэ зээлийн идэвх - Олон газар зэрэг зээл хүсэх нь сөрөг нөлөөтэй. Кредит оноогоо сайжруулах зөвлөгөө: Зээлээ хугацаанд нь төлөх Олон зээл давхар авахгүй байх Орлогоо тогтвортой байлгах Кредит скоринг нь Монголд зээл олголтын хамгийн чухал шалгуур болж байна. Зээлийн оноогоо сайн байлгаснаар харилцагч та илүү хурдан зээл авах, хүү багатай зээл авах боломжтой юм.